Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Хүүхдийн өглөөний хоолонд тавигдах шаардлага

  • Хүүхдээ өглөө босонгуут нь нэг аяга бүлээн цэвэр ус уулгаж бай. Энэ нь гэдэсний хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн гадагшлахад тус болно.
  • Өглөөний хоолонд нүүрс ус, уураг, тос, эрдэс, аминдэм, түүний дотор С, В аминдэм, кальци элбэг байх хэрэгтэй. Ингэвэл дараагийн хоол хүртэл цатгалан байх болно.
  • Өдрийн турш идэх хоолонд өглөөний хоол дэмжлэг үзүүлэхээр хэмжээний олон төрөл байвал зохино.
  • Хэрэв хүүхэд тань үдээс өмнө биеийн тамирын хичээлтэй бол уургаар баялаг бүтээгдэхүүн, үр тарианы бүтээгдэхүүн өгч бусад үед өглөөний хоолонд нь жимс ногоо, сүүн бүтээгдэхүүн, үр тарианы бүтээгдэхүүнтэй хоол өгөөрэй.
  • Өглөөний хоолонд амархан бэлдэж болох зүйл оруулах нь зохистой.
  • Мөн өглөөний цай шингэц сайтай байх нь чухал.

Эх сурвалж: 2-10 настай хүүхдийн хооллолт

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
2000
0 Comments
Inline Feedbacks
View all comments