Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Газар тариалангийн салбарын нэгдсэн системийн танилцуулга

Газар тариалангийн салбарын нэгдсэн системд доорх дэд сангууд холбогдсон. Үүнд:

  1. Таримал ургамлын гарал үүслийн систем нь газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн бүртгэл, талбайн арчлалтын мэдээлэл, ургамал хамгааллын хүрээлэнгийн лаборатори болон МХЕГ-ын сүлжээ лабораторын шинжилгээний дүнгийн хуудас зэрэг мэдээлэл дээр үндэслэн сумын ХАА-н мэргэжилтэн гарал үүслийн QR кодтой гэрчилгээ олгоно. МХЕГ-ын байцаагч нар зорилцсан APP-тай багаад гар утасны сүлжээтэй орчинд ургамлын гарал үүслийн системээс дэлгэрэнгүй мэдээллийг хянах боломжтой. Энэ системийг ашигласнаар улсын хэмжээний тариалалт, ургацын баланс, хэмжээ, арчилгаа, хураалтыг бүртгэлжүүлэн, хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэгчдээс зах зээлд бэлтгэн нийлүүлж буй ургамал, түүний гаралтай бүтээгдэхүүнд гарал үүсэл олгож, мөрдөн мөшгих тогтолцоог бий болгон, эрүүл хүнсээр ард иргэдэд шаардлагатай мэдээлэл, баримт нотолгоог дэлгэн харуулах боломжийг бүрдүүлсэн.
  2. Ургамал хамгааллын бодисын бүртгэл хяналтын систем нь ургамал хамгааллын бодисын зөвшөөрөл, борлуулалт, бодисын зохистой хэрэглээнд хяналт тавьж, сав устгалыг бүртгэлжүүлэн хяналт тавих боломжийг бүрдүүлсэн.
  3. Хөрс боловсруулалт, шинжилгээ, лабораторын систем нь хөрсний төлөв байдал, үржил шимийн мэдээллийг боловсруулж, хөрс боловсруулалт, үржил шим, төлөв байдал, лабораторын дүгнэлтийг нэгтгэж тариаланчид мэдээлэлд сууриласан үйлдвэрлэл эрхлэх боломжийг бий болгох, олон нийтэд түгээх зорилготой хийгдэхээр төлөвлөж байна.
  4. Хортон шавьж, хог ургамал танилтын систем нь хортон шавьж, хог ургамлыг ухаалаг төхөөрөмж ашиглан таних эрт илрүүлэх, түүнтэй тэмцэх заавар зөвлөгөөг санал болгох, тариаланчдад талбайн арчлалт, ургамал хамгааллын бодисыг зөв зохистой хэрэглэхэд мэдээлэл, арга зүйгээр хангах нөхцлийг бүрдүүлнэ. Тариаланч болон Агрономич талбай дээр байгаа хортон шавьж, хог ургамлын зургийг авч систем оруулан ямар төрлийн шавьж, ургамал болохыг тодорхойлон, ямар арга хэмжээ авч болохыг зөвлөх мэдээллийн сан бүхий систем хийхээр төлөвлөж байна.
  5. Урамшуулал авах ажиллагааны гарын авлагыг энд дар үзнэ үү.
Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Газар тариалангийн салбарын нэгдсэн системийн танилцуулга
Хэл солих
Мэдээлэл хайх