Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Хүнсний хувьсгал ТББ Монгол-Вьетнамын хамтын ажиллагааны боломжуудыг танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд өнөөдөр (2023.11.02) “Монгол-Вьетнамын бизнес форум” арга хэмжээ БНСВУ-ын Ханой хотод зохион байгуулагдлаа.

Бизнес форумаар Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэшсэн холбоодын нэгдэл “Хүнсний хувьсгал” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Мөнхтөр “Монгол-Вьетнамын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны боломжууд” болон, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар танилцууллаа.

Дотоодын хэрэгцээгээ 19 гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хангахаас гадна бүс нутагтаа экспортлогч улс болох тэргүүн зорилттой “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг бодитоор биелүүлэхэд үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймд хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоодын төлөөллүүдээс бүрдсэн “Хүнсний хувьсгал” ТББ албан ёсоор байгуулагдсан.

Бизнес форумд Вьетнам талаас хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан, эм эмнэлгийн хэрэгсэл, эрчим хүч, тээвэр ложистикийн салбарын 70 гаруй аж ахуйн нэгж, Монголын талаас 80 гаруй бизнес эрхлэгч оролцож хамтын ажиллагааны талаар саналаа солилцлоо.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хүнсний хувьсгал ТББ Монгол-Вьетнамын хамтын ажиллагааны боломжуудыг танилцууллаа
Хэл солих
Мэдээлэл хайх