Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

11

ЗАВХАН: Хүнсний хувьсгал хөдөлгөөний хүрээнд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын хангалтыг нэмж байна

22

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Койка байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцох уулзалт боллоо

6

СЭЛЭНГЭ: Ногоочид зах зээлийн эрэлтэд тулгуурлан тариалалт хийх мэдлэгийг авлаа

52

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны тэргүүлэгч гишүүдийн VIII хуралдаан боллоо

4

ӨМНӨГОВЬ: Энэ жил нөөцөд 100 тонн мах бэлтгэн худалдаанд гаргаж байна

8

У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр

8

Дорнод аймгийн Хэрлэн сумын малчдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэв

6

Сант сум Өвөрхангай аймгийн зүүн бүс дэх мал аж ахуйн хөгжлийн төв болно

10

Сахарын зохистой хэрэглээ

11

Дорнод аймгийн Хэрлэн суманд Агропарк байгуулна
ах

295

FOODEX JAPAN 2026-д Монгол Улсаас найман үндэсний үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ танилцуулж, 50 гаруй баялаг бүтээгч үзэсгэлэнг үзэж, туршлага судалж байна

144

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон улстай хамтран төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

124

“Хүнсний хувьсгал” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг эрдэмтдийн зөвлөлийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүнд орлоо

98

Японы Гадаад худалдааг дэмжих “ЖЭТРО” олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа

87

Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо

61

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх XVII бага хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

52

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны тэргүүлэгч гишүүдийн VIII хуралдаан боллоо

36

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх XVII бага хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

26

АЖИЛ ХЭРЭГЧ-ӨГЛӨӨ ЦАЙ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

23

“Агро-Сити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй танилцаж, санал солилцлоо

22

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Койка байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцох уулзалт боллоо

20

Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний “Шавхагдашгүй баялаг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
ах

ДОРНОГОВЬ АЙМАГ ХҮНСНИЙ САЛБАРАА КЛАСТЕР ХЭЛБЭРЭЭР ХӨГЖҮҮЛЖ, БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДЭЭ ЭКСПОРТЛОХООР ЗОРЬЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаа 21 аймагт болж байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн судалгааны газрын дарга Л.Эрдэнэбаяр болон ажлын хэсгийн гишүүд Дорноговь аймагт ажиллалаа.

Эх орны зүүн өмнөд бүсийн хилийн манаа Дорноговь аймаг дахь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт амжилттай болж, өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээг нээж Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уншиж танилцууллаа.

Дорноговь аймгийн Сайншанд хотод болсон уг арга хэмжээнд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, 14 сумын Засаг дарга болон аж ахуй нэгжийн төлөөлөл, 65 багийн малчид, тариаланчид, иргэд оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагаагаар “Ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах” зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өгч, орон нутгийн хүнс үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудал болон салбарын хөгжил, дэвшил, гарц, шийдэл, үндэсний хөдөлгөөнд орон нутгийн засаг захиргаа, иргэдийн оролцооны талаар хэлэлцлээ.

Уг хэлэлцүүлгийн үеэр Дорноговь аймгийн иргэд өөрсдийн бүс нутагт тохирсон, онцлог зүйлээ тодотгосон брэнд бүтээгдэхүүн, нэрийн дэлгүүртэй болох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Аймгийн Засаг даргын зүгээс брэнд бүтээгдэхүүнээ бий болгож, нэрийн дэлгүүртэй болох эхлэл  тавигдсан талаар хэлж, малчид, тариаланчид, үйлдвэрлэгчид талархал илэрхийлэн, алга ташлаа.

Үүний дээр Дорноговь аймаг говийн бүсийн онцлогтоо тохируулж, тэмээн сүргийн ашиг шимээр үйлдвэрлэсэн онцлог бүтээгдэхүүн гарган авах, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өндөг болон бусад хүнсний аж ахуй хийгээд хамгаалагдсан хөрс буюу хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд онцгой анхаарах бодлого баримталж байгаа талаараа хэлэв.

Дорноговь аймгийн хувьд газарзүйн онцлог, говийн эрс тэс уур амьсгал, цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн газар тариалан сул хөгжсөн. Харин хүлэмжийн аж ахуй тэдний уур амьсгалд тохирсон тул аймгийн хэмжээнд хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн тоо нэмэгдэж, эх орныхоо хөрсөнд цэвэр органик бүтээгдэхүүн тариалж байна.

Мөн газрын тосны үйлдвэр, шинэ төмөр зам болон бусад үйлдвэр технологийн хөгжлөө дагасан бодлого баримталж хүнсний салбараа кластер хэлбэрээр хөгжүүлэн хүнс экспортлох зорилт тавьжээ.

Тус аймаг нь хүн амын хүнсний хангамжийн МАА-аас бэлтгэсэн мах 100 хувь, сүүний хэрэгцээний 76 хувь, өндөгний хэрэглээний 60 хувь, гурилан бүтээгдэхүүний 5,4 хувь, төмс, хүнсний ногооны 10,7 хувийг тус тус хангаж байна. Мөн 2022 онд Дорноговь аймаг 136 га талбайд тариалалт хийж, нийт 560,3 тонн ургац хураан авсан.

Говийн хонины махыг Хангайн хонины махтай харьцуулахад хоёр дахин их антиоксидант идэвхтэй, амт, үнэр бүрдүүлэгч аминхүчил өндөр, махны гарц, амт чанар нь илүү гэдэг нь батлагдсан. Иймд Аймгийн ИХТ-н тэргүүлэгчдийн тогтоолоор “Дорноговийн хонины мах хөтөлбөр”-ийг баталж, орон нутгийн төсвөөс нийт 27,6 сая төгрөгийг шийдвэрлэсэн.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн судалгааны газрын дарга Л.Эрдэнэбаяр болон ажлын хэсгийн гишүүд Дорноговь аймгийн хүнсний үйлдвэр болон аж үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа.

“Мөрөөдлийн говь” ХХК – Сайншанд сумын дөрөвдүгээр багийн нутагт байрлах 70000 тахианы автомат фермтэй танилцлаа.

“Мөрөөдлийн говь” компанийн хувийн хөрөнгө оруулалтаар боссон тус фермийн хувьд “Шанд Эгг” нэрийн өндгөөр аймгийнхаа өндөгний хэрэгцээний 60-70 хувийг хангаж байна. Ингэхдээ нийт тэжээлийнхээ 60-70 хувийн сангасаа дулааны аргаар боловсруулаад бордоо болгож нөхөн сэргээлтэд ашиг тустай үйлдвэрлэл хийдэг аж. Фермийн зүгээс өндөгний үйлдвэрээс гадна 100 мянган модны үрсэлгээ хийжээ. Түүнчлэн ирэх хавраас 30 га услалтын систем бий болгохоор төлөвлөсөн байна.

“Далт мөнгөн шанд” ХХК Эх орондоо төдийгүй гаднын улс руу өөрсдийн Загсгалбрэнд цайгаа экспортолж байна.

Энэхүү компанийн үйлдвэрийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь Загсгал цай бөгөөд түүхий эдийн хангалтыг дотооддоо 100 хувь бэлтгэдэг, чанарын стандарт хангасан экологийн цэвэр бүтээгдэхүүнээр үйлдвэрлэлээ явуулдаг, орчин үеийн дэвшилтэт технологитой байгууллага юм. Уг цай нь хүний эрүүл мэндэд ашиг тустай бөгөөд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний “Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл” гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн уриалгатай нийцсэн бүтээгдэхүүн юм. Загсгал цайгаа аймагтаа нийлүүлээд зогсохгүй нийслэл хотын томоохон сүлжээ дэлгүүрүүд болон гаднын улс руу экспортод гаргадаг байна.

No photo description available.

Дорноговь хар төмөрлөгийн цогцолбортөсөл Аж үйлдвэрийн бүтээн байгуулалт нь хүнсний бүтээгдэхүүн үйлчилгээг гадагшаа чиглүүлэх өндөр ач холбогдолтой.

Зүүн бүсийн хөгжлийн эхлэл Дорноговь аймагт байрлах хүнд үйлдвэрлэлийн жишиг бүтээн байгуулалтуудтай танилцлаа. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байрлах хар төмөрлөгийн үйлдвэр нь зүүн бүсийн хөгжлийн томоохон бүтээн байгуулалтын нэг юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
ДОРНОГОВЬ АЙМАГ ХҮНСНИЙ САЛБАРАА КЛАСТЕР ХЭЛБЭРЭЭР ХӨГЖҮҮЛЖ, БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДЭЭ ЭКСПОРТЛОХООР ЗОРЬЖ БАЙНА
Хэл солих
Мэдээлэл хайх