Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

16,033

Өмчийн хэлбэр харгалзахгүй 67 сургууль, 69 цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд хяналт шалгалт хийж байна

17,210

Бэлчээрийн даац 16 хувиар сэргэжээ

16,970

УВС: Нэг кг хонины мах дунджаар 14 мянган төгрөгийн үнэтэй байна

18,544

 Ногоо тарих төсөлд 20 өрхийг хамрууллаа

16,061

Тариаланчид үр тарианы талбайн түүхийн дэвтэр хөтөлнө

6,016

Завхан аймагт малын тэжээл, үр тарианы тариалалт нэмэгджээ

16,294

Ургац хураалт эхэллээ

18,350

Ж.Энхбаяр: Монгол Улс энэ жил дотооддоо тариалсан улаанбуудайгаар гурилынхаа хэрэгцээг бүрэн хангана

7,209

Төмс, хүнсний ногооны хоёр хувийг хураан авчээ

15,539

№130 | Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал
ах

19,000

“Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” эхэллээ

18,544

 Ногоо тарих төсөлд 20 өрхийг хамрууллаа

18,350

Ж.Энхбаяр: Монгол Улс энэ жил дотооддоо тариалсан улаанбуудайгаар гурилынхаа хэрэгцээг бүрэн хангана

17,926

“Монгол-Хятадын V экспо” Хөх хотод зохион байгуулагдаж байна

17,369

“Монгол-Хятадын V экспо”-д манай улсын 350 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож байна

17,210

Бэлчээрийн даац 16 хувиар сэргэжээ

16,970

УВС: Нэг кг хонины мах дунджаар 14 мянган төгрөгийн үнэтэй байна

16,712

“Урам зориг өгөх, нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулалт хийх” гэсэн уриа нь бидний хамтын зорилго, үүрэг, хариуцлагыг тод илэрхийлж байна

16,294

Ургац хураалт эхэллээ

16,170

“Монгол оронд тохиромжтой цагаан будаа тариалах туршилт” амжилттай хэрэгжиж байна

16,061

Тариаланчид үр тарианы талбайн түүхийн дэвтэр хөтөлнө

16,033

Өмчийн хэлбэр харгалзахгүй 67 сургууль, 69 цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд хяналт шалгалт хийж байна
ах

Хөвсгөл органик мах үйлдвэрлэгч аймаг болохоо зарлалаа

Хөвсгөл аймаг 2030 он хүртэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах, ойрын ирээдүйд органик мах махан бүтээгдэхүүн экспортлогч аймаг болохыг зорьж, малаа бүртгэлжүүлэх, малчдаа чадавхжуулах, малын эрүүл бүсээ нэмэх зорилт тавиад байна.

Үүний тулд малчин, мах үйлдвэрлэгчид, мал аж ахуйн бүртгэлжүүлэлт, стандарт чиглэлийн мэргэжилтэн, судлаач, ХХААХҮЯ болон сумдын удирдлага, бусад холбогдох салбарын төлөөлөлтэй хамтран хэлэлцлээ.

“Органик мал аж ахуйн баталгаажуулалт ба органик мах, махан бүтээгдэхүүний экспортыг хөгжүүлэх боломжууд” сэдэвт хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, Мал аж ахуйн үндэсний бүртгэлийн холбоо, Монголын Махны холбоо, мах экспортлогчдын төлөөлөл болон эрдэмтэн докторууд оролцож, орон нутгийн малчид, сумдын удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.

Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Идэрбаясгалангийн мэдэгдсэнээр цэвэр цэнгэг устай, онгон дагшин газар нутагтай, нүүдлийн уламжлалт арга технологитой Хөвсгөл аймаг органик мах үйлдвэрлэх бүрэн боломжтой гэж Хөвсгөлчүүд үзэж 2023 оны “Органик Хөвсгөл” жил болгон зарлаж хэд хэдэн ажил эхэлжээ. Тэрбээр дэлхийн зах зээлд бэлчээрийн малын мах үнэд орж байгаа цаг үед стрессгүй аргаар малаа төхөөрдөг гээд боломжууд өргөн. Гол нь малчид, үйлдвэрлэгчид, төр, холбоод, бизнес эрхлэгчид хамтран ажиллах хэрэгтэй байна. Мөн малчид илүү сайн ойлгож, манлайлан оролцох эрх, үүрэгтэй. Үүний тул малчид цөөн тооны өндөр ашиг шимтэй малтай байх, гарал үүсэл нь тодорхой байх, малаа бүртгэлжүүлэх хэрэгтэй байна” гэлээ.

Монгол Улсад одоогоор 400 гаруй махны үйлдвэр байдгаас төхөөрөх үйл ажиллагаатай цех 100 гаруй бий. Гэвч олон улсын стандарт нэвтрүүлсэн үйлдвэр нь 10 хүрэхгүй. Олон улсын ISO стандартыг хэрэгжүүлэхэд манай үйлдвэрүүд асуудалтай тулгардаг байна. Стандарт бүрэн хангаж байж органик мах махан бүтээгдэхүүн гэдгийг баталгаажуулдаг гэж хэлэлцүүлэгт оролцогч зөвлөх мэргэжилтнүүд онцолж байлаа.

Хөвсгөл аймгийн хувьд агаар, ургамал, өвс тэжээл, маллах арга ажиллагаа нь малын гаралтай бүтээгдэхүүнүүд органик гэдгийг баталж байгааг судлаачид онцлов.

Ургамал судлаач, доктор Ж.Оюунмаа “Хөвсгөл аймгийн мал байгалийн бүс бүслүүрээр тайга, өндөр уулын хээр, ойт хээр, хээр гэсэн бүс бүслүүрт бэлчдэг. Ихэнх газар нутаг нь өндөр уулын болон ойт хээрийн бүст байдаг. Аймгийн бүх газар нутгийг улсын тусгай хамгаалалттай орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Улсын тусгай хамгаалалтад орсон зургаан дархан газар бий. Хамгийн сүүлд 2022 онд дэлхийн шим мандлын сүлжээнд Хөвсгөл нуур орсон нь энэ нутаг өөрөө органик гэдгийг дэлхий нийт баталсан хэрэг.

Энэ бүслүүрт Хөвсгөл нуур орчмын 8 сумын газар нутаг ордог. Ийм газарт бэлчиж уснаас нь ундаалж, тайга, ойн ургамал, эмийн ургамлаар хооллож байгаа мал эрүү, цэвэр юм” гэж байлаа.

Гэвч экспортод органик мах гаргахын тулд заавал баталгаажуулах шаардлагатай болдог. Айдасгүй тавлаг байдлыг хангаж төхөөрсөн, хэрхэн загсаасан, яаж хадгалсан, ямар үзүүлэлтийг хангасан, технологийн шаардлага хэрхэн хангасан зэрэг нь чухал байдаг байна. Үүнд хүрэхийн тулд Хөвсгөл аймаг алхам хийж анх удаа органик мах экспортлогч аймаг болохоо зарлаж малчид, үйлдвэрлэгчдээ хамтдаа чадавхжуулж, сургаж бэлтгэж байгаа нь маш зөв алхам. Малчны сууриас эхэлдэг стандартыг мөрдөж эхлэх алхмаа Хөвсгөл аймаг эхэлжээ гэж Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын аудитор С.Лхагвасүрэн онцоллоо.

Хөвсгөл аймагт унаган байгаль, цэнгэг уснаас гадна уул уурхайн үйлдвэр байхгүй учраас байгаль орчин нь цэвэр. Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэг боломж нөхцөл нь энэ гэж ХХААЯ-ны ахлах шинжээч, техникийн ухааны доктор Д.Батмөнх мэдэгдлээ.

ХХААХҮЯ-ны зүгээс органик мах үйлдвэрлэгч Хөвсгөл аймгийн бодлогыг дэмжиж байна. Зөвхөн органик мах биш органик сүү, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой аймаг гэж харж байна.” гэж мэдэгдлээ.

Хөвсгөл аймаг жилд 1.5 саяас 1.8 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 240 тэрбум төгрөгийн мах нийлүүлж, мал аж ахуйн салбар орлогоороо улсад тэргүүлж байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хөвсгөл органик мах үйлдвэрлэгч аймаг болохоо зарлалаа
Хэл солих
Мэдээлэл хайх