Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

7

Хүнсний улаанбуудайн стратегийн нөөцөд 109.8 мянган тонн улаанбуудай бүрдүүлнэ

13

Д.Оюун-Эрдэнэ: Сүү, цагаан идээгээ уламжлалт аргаар хадгалж, савлагаандаа анхаардаг

9

ХОВД: Эрдэнэ шиш тариалалтаар малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байна

9

СҮХБААТАР: Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын шилдгүүдийг шалгаруулна

15

УВС: Үзэсгэлэн худалдаагаар сүү, сүүн бүтээгдэхүүн хамгийн сайн борлуулалттай байв

14

ДУНДГОВЬ: Өвөлжилтийн бэлтгэл 65 хувьтай байна

15

БУЛГАН: Ургацын гарц өмнөх оныхоос өсжээ

13

ӨМНӨГОВЬ: Ингэний сүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлнэ

12

СЭЛЭНГЭ: Нарийн ноост хонины үүлдэр угсааг сайжруулна

45

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
ах

103

Бизнес эрхлэгчид “Өглөөний цай” уулзалтаар ХБНГУ дахь бизнес аяллаа эхлүүллээ

83

Ч.Даваабаяр: СҮҮ хувьцаат компани “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд хамрагдаж хөнгөлөлттэй зээл авсанаар 16 сая литр сүү малчдаас авдаг байсан бол одоо 32 сая литрийг авч үйлдвэрийн хүчин чадал 2 дахин нэмэгджээ

45

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

33

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

33

“Хүнсний тогтолцооны өөрчлөлт: Хүнсний аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, мөшгөх тогтолцоо” хэлэлцүүлэг боллоо

27

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

27

ДАРХАН-УУЛ: Ургац хураалт 81 хувьтай үргэлжилж байна

24

Хар тэнгисээр дамжих улаанбуудайн экспорт сүүлийн есөн жилийн есдүгээр сарын хамгийн доод түвшинд хүрэв

23

“Лабораторын шинжээчдэд зориулсан ахисан түвшний сургалт” зохион байгууллаа

22

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

21

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

21

ХОВД: 3.1 сая гаруй толгой мал өвөлжинө
ах

Хүнсний улаанбуудайн стратегийн нөөцөд 109.8 мянган тонн улаанбуудай бүрдүүлнэ

Ургац хураалт 88.1 хувьтай үргэлжилж байна

Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан 2026 оны төсвийн тодотголоор тус яамны багцад тусгагдсан 120.0 тэрбум төгрөгөөр стратегийн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг салбарын сайдад үүрэг болгов. Тус санхүүжилтийг цаашид стратегийн нөөцийг зузаатгах, тариалангийн үйлдвэрлэлийг дэмжихэд үр ашигтай зарцуулна. Засгийн газраас уг арга хэмжээний хэрэгжилтийн үр дүнг 2026 оны 12 дугаар сарын 23-ны дотор эргэж танилцуулахыг үүрэг болголоо.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатын ургац хураалт, стратегийн нөөц бүрдүүлэх чиглэлээр танилцуулсан мэдээллийг хүргэж байна.

ХҮНСНИЙ УЛААНБУУДАЙН СТРАТЕГИЙН НӨӨЦ 109.8 МЯНГАН ТОНН УЛААНБУУДАЙ БҮРДҮҮЛЭВ

Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.

2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байгаа бөгөөд 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.

Ургац хураалтын явц, таримлын төрлөөрХүснэгт 1.
№ Таримлын төрөлХураах талбай (га)Хураасан талбай (га)ХувьНэгжийн ургац (цн)Нийт ургац (тн)
1Үр тариа368,696327,02888.717.4569,505
Үүнээс Улаанбуудай316,942288,16990.917.6507,137
2Төмс12,81312,78799.8136.8174,873
3Хүнсний ногоо13,45812,80795.2161.2206,436
4Тэжээл94,54780,33585.028.7230,637
5Тосны ургамал90,37562,53469.26.339,270

Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.

ДОТООДЫН ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ЗОРИУЛАН НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО

Намрын ургацаас гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд нийт 185.3 мянган тонн улаанбуудай худалдан авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 20.2 мянган тонн гурил, 9.5 мянган тонн хивгийн нөөцтэй байна.

Стратегийн гол хүнс болох гурилын дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүн амын гурилын хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох улаанбуудай худалдан авахад зориулан нийт 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий, нэг жилийн хугацаатай эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 8.5 МЯНГАН ТОНН ТӨМС, 1.6 МЯНГАН ТОНН СОНГИНО, 2.9 МЯНГАН ТОНН ШАР ЛУУВАН, 1.2 МЯНГАН ТОНН ШАР МАНЖИН НИЙЛҮҮЛЭХ ЗАХИАЛГЫГ ТУС ТУС ИРҮҮЛСЭН

Хүн амын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болох төмс, хүнсний ногооны хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, улирлын чанартай хомсдол, үнийн огцом хэлбэлзлээс урьдчилан сэргийлэх, зах зээлийн үнийг тогтворжуулах зорилгоор 4 төрлийн ногооны нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан тариалангийн үйлдвэрлэлийн цахим системд бүртгэлтэй, гарал үүсэл нь тодорхой төмс, хүнсний ногоог тариаланчдаас шууд худалдан авах ажлыг 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлж, төмс, хүнсний ногоо нийлүүлэх тариалан эрхлэгчдийн хүсэлтийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан ил тод нээлттэй хүлээн авч, тариалан эрхлэгчдийг тэгш оролцох боломжоор ханган ажиллаж байна.

Үүний хүрээнд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдээс өнөөдрийн байдлаар 8.5 мянган тонн төмс, 1.6 мянган тонн сонгино, 2.9 мянган тонн шар лууван, 1.2 мянган тонн шар манжин нийлүүлэх захиалгыг тус тус ирүүлээд байна.

Төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод 3 аж ахуйн нэгжийн нийт 3,500 тонн, орон нутагт 3 аж ахуйн нэгжийн нийт 2,200 тонн бүтээгдэхүүн хадгалах багтаамж бүхий бүрэн автомат системтэй агуулахуудыг түрээслэн ашиглаж байна. Мөн стандартын шаардлага хангасан, автомат систем бүхий төмс, хүнсний ногооны зоорь бүхийтариалан эрхлэгчидтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх чиглэлээр тариалан эрхлэгчидтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, бүтээгдэхүүний татан авалтыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд нөөц бүрдүүлэлтийн ажлын явц 50 хувьтай байна.

5,000 ТОНН ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Геополитикийн өрсөлдөөн, бүс нутгийн хямрал, мөргөлдөөн зэрэг хүчин зүйлээс шалтгаалан Монгол Улсад шатах, тослох материалын хангамж, нийлүүлэлт тасалдах, улмаар тариалангийн үйлдвэрлэлийг хэвийн явуулахад хүндрэлтэй нөхцөл үүссэн.

Үүнтэй холбогдуулан газар тариалангийн үйлдвэрлэлийн шатахууны хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн эзэмшлийн нефтийн агуулахад байнгын нөөц бүрдүүлэхээр 5,000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Дээрх нөөцийг бүрдүүлэх хүрээнд “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн эзэмшлийн 7,000 тоннын багтаамжтай нефтийн агуулахад хүлээн авах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАРТ 25 АЖ АХУЙН НЭГЖЭЭС НИЙТ 12.8 МЯНГАН ТОНН НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭЭД БАЙНА

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. Үүнтэй холбогдуулан зарласан сонгон шалгаруулалтын хшрээнд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирүүлсэн болно.

Дээрх хүсэлтүүдийг арилжааны банкууд судлан шийдвэрлэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 11 аж ахуйн нэгжийн нийт 82.2 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэснээр 4,200 тонн нөөцийн мах бэлтгэх санхүүжилтийн боломж бүрдээд байна. Мөн өөрийн хөрөнгөөр нөөцийн мах бэлтгэх хүсэлт гаргасан 2 аж ахуйн нэгжтэй нийт 1,500 тонн мах бэлтгэх гэрээг байгуулаад байна.

Түүнчлэн 4 андеррайтер компанийн оролцоотойгоор 17 аж ахуйн нэгжийн нийт 6,100 тонн мах бэлтгэх хүсэлтийг судлан ажиллаж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 15-ны өдрөөс санхүүжилт олгож эхлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд 5.0-6.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэх боломж бүрдэнэ.

Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.

Гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийг цахим системийн сургалтад хамруулж, бүртгэл үүсгэн ажилласны үр дүнд одоогийн байдлаар нийт 1,626.8 тонн мах бэлтгэж, нөөцөлсөн мэдээллийг системд бүртгээд байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан хяналт шалгалтын ажлын хэсэг 9 дүгээр сараас эхлэн нийслэлд байрлах нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчдийн агуулах, цехүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

Ийнхүү батлагдсан төсвийн хүрээнд холбогдох төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй зохион байгуулж, чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх ажлыг бүрэн хэрэгжүүлнэ. Уг ажлын явц, үр дүнгийн талаар холбогдох тайланг нэгтгэн Засгийн газарт тайлагнаж ажиллах юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хүнсний улаанбуудайн стратегийн нөөцөд 109.8 мянган тонн улаанбуудай бүрдүүлнэ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх