“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт болон “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд “Газар тариалан эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор” 14 сумын 242 ногоочинд
- “Төмс, хүнсний ногоо, модны” чиглэлээр,
- “Бордооны зохистой хэрэглээ”,
- “Талбайг бэлтгэх, үр, сортыг сонгох, үр ариутгах, үрслэг болон модны суулгацыг шилжүүлэн суулгах”,
- “Таналт тайралт, усалгаа”,
- “Хамгаалалтын ойн зурвасыг байгуулах”,
- “Ургамлын өвчин, хортон, хог ургамалтай биологийн аргаар тэмцэх”,
- Говийн усны нөөц багатай бүс нутагт “Хамгаалалттай хөрсний тариаланг түлхүү хөгжүүлэх”,
- “Усыг хэмнэлттэй зарцуулах технологиудыг нэвтрүүлэх” чиглэлээр сургалтуудыг “Иноваци технологийн төвтэй” хамтран зохион байгуулав.