“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ногоон хөгжил төслийн нэгжийн Ойн генетик нөөцийн төв 7 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар 500 гаруй мод тарилаа. Үүний дийлэнх нь бургас бөгөөд бургасыг аж ахуйн зориулалт, голын эрэг хамгаалах болон урсцыг сааруулах зорилгоор туршилтаар тарьж байна. Мөн үхрийн нүд, монос, шар хуас зэрэг 20 гаруй төрлийн мод тарьжээ. Эдгээр модыг Ойн генетик нөөцийн дэргэд байгуулсан Хөрсний төвд бэлтгэсэн хөрсөөр тарьснаараа онцлог юм. Гурван жилийн дараа уг газарт “модон ой” үүснэ.
Эдгээр бургасыг үр болон суулгацаар тарьж гурван жилийн дараагаас аж ахуйн зориулалтаар ашиглах бургасыг огтолж болох гэнэ. Зарим бургасыг голын эрэг хамгаалах зорилгоор нэг метрийн зайтайгаар тарьжээ.
Ташрамд дурдахад, хөрсний төв нь Монгол Улсад анх удаа байгуулж байгаа бөгөөд удахгүй ашиглалтад орж иргэд, аж ахуйн нэгжид хөрсөө борлуулж эхэлнэ.