Дорноговь аймаг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэн, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний ногоогоо өөрсдөө тариалах, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Шинэ хөдөө” төслийг хэрэгжүүлж байна.
“Шинэ хөдөө” төслийн хүрээнд Солонгос Улсад үйлдвэрлэсэн хүлэмж, тармуур, комбайн, 20 трактор, усны нөөцийн сав зэргийг сумдын хүнсний ногоо эрхлэгч, компани аж ахуйн нэгжүүдэд өнөөдөр гардууллаа.
Дорноговь аймаг хүн амын махны хэрэгцээний 100 хувь, сүүний хэрэгцээний 76 хувь, өндөгний хэрэглээний 60 хувь, гурилан бүтээгдэхүүний 5,4 хувь, төмс, хүнсний ногооны 10,7 хувийг тус тус хангаж байна.
“Шинэ хөдөө” төслийн хүрээнд Дорноговь аймгийн тариалан эрхлэгчид 80 орчим хувьтай тариалалтаа хийж байгаа аж.
Шинэ хөдөө төсөлд яаж хамрагдах вэ? Би дөнгөж гэрийн хэрэгцээнд хүний ногоо нодлин гэрийнхээ гадаа тариалж үзлээ.Болохоор бна.Энэ жил түр ажилд ороод ажлынхаа гадаахи мандалд цэцэг тариж үзлээ.Бас сайхан ургасан
Цаашид хүлэмжтэй болж гэрийнхээ гадаа эко ногол тарих гээл
Ок