Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Хятад улсын Тяньжины Гадаад хэлний их сургуулийн Хятад Монголын судалгааны төвийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Лю Пен болон ХААИС-ийн Захирал, Проффесор Б.Баасансүх нарыг хүлээн авч уулзан, 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх 5 чиглэлийн төсөлтэй нь танилцлаа.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний тээвэрлэлт, дэд бүтэцийг сайжруулах, бусад хөнгөн үйлдвэрийн салбарыг уялдуулж хөгжүүлэхэд анхаарч байгаа бөгөөд Тяньжины Гадаад хэлний их сургуулийн Хятад Монголын судалгааны төв хэрэгжүүлж буй төслийнхөө хүрээнд тус хөдөлгөөнийг дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн төслийн хүрээнд:
- Цахим худалдаа
- Арьс, шир боловсруулалт
- Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
- Ус төрөгчийн хийн түлшний судалгаа буюу утаагүй түлш
- Био анагаах ухаан зэрэг салбарт хөрөнгө оруулахаар судалгааны ажил хийж эхэлжээ.
Нийт 18 сая Юанын төсөвтэй уг төслийг хэрэгжүүлэхийн тулд 3 жилийн турш судалгааны ажлыг эрчимжүүлэх бөгөөд судалгааны үр дүнд тулгуурлан үйлдвэрлэлд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.