Дорнод аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл-2023” үзэсгэлэн худалдаа 2023 оны 9 сарын 08,09-ний өдрүүдэд аймгийн “Тусгаар тогтнолын талбай”-д зохион байгуулагдана. Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй баялаг бүтээгчид оролцдог тус арга хэмжээ энэ жил Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдаж байна.
Үзэсгэлэн худалдааны үеэр дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Тодруулбал,
- “Дорнод брэнд” бүтээгдэхүүнийг иргэдэд сурталчлах
- Хүнсний бүх төрлийн ногооны худалдаа
- Худалдан авагчдын дунд хөгжөөнт тэмцээн
- Азтай худалдан авагч шалгаруулах
- ХХАА-н салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл, сурталчилгаа