Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Үндэсний үйлдвэрүүд нэгдэн ургамлын тос үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангахыг зорьж байна

“Майнд Теч” ХХК хар рапсын үрийг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах “Сэлэнгэ” үйлдвэрт боловсруулж “Эзэгтэй” нэртэйгээр зах зээлд нийлүүлж байна.

Үйлдвэр хоногт 100 тн тослог ургамлын үр боловсруулах хүчин чадалтайгаар ажиллаж эхэлсэн байна. Цаашид 300 тн болгож нэмэх боломжтой, бүрэн автомат үйлдвэр юм.

Ард санхүүгийн нэгдэл “Гүүд” платформоор дамжуулан рапс тариалах, хураах, боловсруулах, ургамлын тос үйлдвэрлэх, хэрэглэгчдэд хүргэх бүх шат дамжлагыг шаардлагатай санхүүжилтээр хангаж байна.

Үүний дүнд “Эзэгтэй” ургамлын тосыг БНСУ-д гаргаж эхэлсэн бөгөөд эхний үед 800 тн тос нийлүүлэхээр гэрээ хийжээ.

“Майнд Теч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяр: Бид ургамлын тос боловсруулж зах зээлд нийлүүлэхээс гадна биодизель, малын хүчит тэжээл үйлдвэрлэдэг. Тухайлбал ашигласан тос худалдан авч биодизель үйлдвэрлэн өөрийн хэрэгцээгээ 100 хувь хангадаг. Цаашид хоногт 20-50 тн болгохоор төлөвлөж байна.

Үндэсний аж ахуйн нэгжүүд нэгдэн эх орондоо ургамлын тос үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлэхээс гадна экспортод гаргаж байгаа нь чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлж, энэ чиглэлээр төр, засаг боломжит бүх талын дэмжлэг үзүүлэх ёстойг онцлов.

Рапсыг экспортод гаргах тусам ургамлын тосоо үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлэх боломж буурах эрсдэлтэйг үйлдвэрлэгчид ярьж байлаа.

Иймээс ургамлын гаралтай хүнсний тостой ижил төрлийн импортын бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэх, тариа, гурил үйлдвэрлэгчдэд үзүүлж байгаатай адил рапс болон түүгээр хийсэн хүнсний тос, тэжээлийг НӨАТ-аас чөлөөлөх, стандартын бус рапсын үрээр тариалалт хийж байгааг зогсоох нь зүйтэй гэж үзэж байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Үндэсний үйлдвэрүүд нэгдэн ургамлын тос үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангахыг зорьж байна
Хэл солих
Мэдээлэл хайх