Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

47

Цөлжилттэй тэмцэх COP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XVIII хуралдаан болж байна

7

ДЭМБ: Эрүүл хооллолтын зөвлөмж

10

FAO-ийн Хүнсний төлөв: Дэлхийн хүнсний түүхий эдийн зах зээл геополитик болон цаг уурын эрсдэлтэй нүүр тулж байна

8

530.4 мянган га талбайд тариалалт хийжээ

7

БУЛГАН: Хутаг-Өндөр суманд арьс, шир бэлтгэн нийлүүлэх цэг байгуулна

8

Булган: “Хөх савнаас татгалзаж, хүнсний аюулгүй хэрэглээг дэмжье” уриалгыг өрнүүлж байна

18

ДЭМБ: Аюултай хүнс жил бүр 866 сая хүн өвчлүүлж байна

10

Өглөөний цайнд хамгийн тохиромжтой хүнс

12

Их Британийн хүнсний экспорт сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшинд хүрэв

4

Дундговь: Тариаланчдад компост бэлтгэх аргачлалын сургалт, практик дадлага зохион байгууллаа
ах

115

Коп 17 /COP-17/ бага хурлын Үйлчилгээ, хоол, хүнсний хангамж, эрүүл ахуйн дэд хорооны ажлын хэсгийн VII дугаар хуралдаан болж байна

111

ХААИС-ийн Удирдах зөвлөлийн хурал болж байна

79

ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн хурал болж байна

47

Цөлжилттэй тэмцэх COP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XVIII хуралдаан болж байна

46

Шинжлэх ухааны академийн их сургуулийн удирдах зөвлөлийн хурал боллоо

23

СЭЛЭНГЭ: Нарийн, нарийвтар ноост хонины тоо толгой 15.6 хувиар өсжээ

23

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг 10 боомтоор экспортолно

22

БАЯНХОНГОР: Махны үнэ буурчээ

20

ДОРНОД: Нийт малын 52 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой

20

СЭЛЭНГЭ: Орон нутгийн нийтийн хоол үйлдвэрлэл, сургуулийн хоол үйлчилгээний чанар шинэ түвшинд хүрснийг харууллаа

19

ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд тариалалт 80 гаруй хувьтай байна

18

ДЭМБ: Аюултай хүнс жил бүр 866 сая хүн өвчлүүлж байна
ах

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ж.Энхбаяр томилогдлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Шинээр эмхлэн байгуулагдах Засгийн газар нь Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллана.

Ингээд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ж.Энхбаяр томилогдож, тангарагаа өргөлөө. Ж.Энхбаяр нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1999 онд Монгол Улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2005 онд Нидерландын Хаант Улсын Маастрихтын их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Англи, орос хэлтэй.

  • 1992-2000 онд “Нэхий” ХХК, “Сүлжмэл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Газар” ХХК-ийн захирал,
  • 2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга,
  • 2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд дарга,
  • 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх,
  • 2006-2008 онд Улсын Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Тамгын газрын дарга,
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд,
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга,
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга,
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албаны дарга, ахлах зөвлөх
  • 2021-2023 ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга
  • 2023-2024 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, улс төрийн зөвлөхөөр тус тус ажиллаж байсан
  • 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон

Түүний хувьд Монголын тариаланчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч бөгөөд мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарын мэдлэг, боловсролтой. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллаж, газар тариалангийн салбарт тулгамдаж буй асуудлаар байр сууриа илэрхийлж ирсэн юм.

/2024.07.10/ УИХ-ЫН ЧУУЛГАН

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Газар тариалангийн бүс нутаг буюу тэжээлийн бааз дээр суурилсан хүн амын өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангахын тулд зарим бүс нутагт эрчимсэн МАА-г хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй. Ингэж байж байнгын, тасралтгүй хүнсний хангамжийг зохих түвшинд нь барина. Нүүдлийн мал аж ахуйгаа бид байгаль цаг уурын эрсдэлээс онцгой хамгаалж, даван туулах чадавхийг бий болгох зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Үүнд бодлогын томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой . Мөн бэлчээрийн талхлалтын асуудал нэлээд хөндөгдөж байна. Монгол орны нийт бэлчээрийн газрын 76 хувь нь доройтолд орчихсон гэсэн судалгаа бий. Ийм нөхцөлд нүүдлийн соёл иргэншлийг бид авч үлдэх нь нэг талаасаа түүх соёл, ёс уламжлалаа авч үлдэж буй хэлбэр. Нөгөө талаас 200 гаруй мянган малчин өрхийнхөө амьдралын тогтвортой байдлыг хангах чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн бодолтой байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ж.Энхбаяр томилогдлоо
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх