Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах

Дэлхийн банкны мах, сүүний чиглэлийн үхэр өсгөх хөтөлбөр хэрэгжинэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Дэлхийн банкны санхүүжилтээр “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь сонгогдсон байршилд малын эрүүл мэнд, ашиг шим, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм.

Уур амьсгалын өөрчлөлт, ган, зудын давтамж, бэлчээрийн даац хэтрэлт, малын тооны хэт өсөлт зэргээс шалтгаалан мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэн, төвлөрсөн хот суурин газрын хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл, эрчимжүүлэлтийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.

Тиймээс Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс “Мал сүргийн бүтээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг Сэлэнгэ, Булган, Төв аймгийн зарим сумдад хэрэгжүүлж эхэллээ. Уг хөтөлбөр нь зорилтот орон нутгийн махны болон сүүний үхрийн үүлдэрлэг байдал, ашиг шимийн гарц, чанарыг дээшлүүлэх зорилготой бөгөөд цаашид өндөр ашиг шимт үүлдрийн үхрийн цөм сүрэг бүрдүүлэн цэврээр нь сонгон үржүүлэх, түүний үр, хөврөлийг шилжүүлэн суулгах дэвшилтэт аргыг ашиглан үхэр сүргийн хээлтүүлэг, төллөлтийг технологийн дагуу удирдаж, аж ахуйн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн үйл ажиллагааны эхлэл болж Монгол нутагт нутагшуулан үржүүлж буй махны чиглэлийн өндөр ашиг шимт Сэлэнгэ, Казакын цагаан толгойт, Герефорд үүлдрийн 250 толгой гунж, 100 толгой бухыг махны чиглэлийн үхрийн аж ахуй эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид нийлүүлж дэмжлэг үзүүлэхэд бэлэн боллоо.

Хөтөлбөрт хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж нь тус үхрийг цэврээр нь үржүүлж, төлийг нь чиглэлтэй өсгөн бойжуулах замаар өөрсдийн цөм сүргийг бүрдүүлж, гурван жилийн дараа ижил нас, хүйсний үхрийг эргүүлэн өгснөөр дараагийн малчид уг хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэх юм. Үүний үр дүнд төвийн бүсийн үхэр сүргийн махан ашиг шимийг 10-15 хувиар нэмэгдүүлэх болно. Ийнхүү махны чиглэлээр төрөлжсөн үүлдрийн үхрийн махлаг, түргэн өсөлттэй шинж чанарыг ашиглан үхэр сүргийн махан ашиг шимийг нэмэгдүүлж, үхрийн махны эрэлт хэрэгцээг хангахад бодит хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Дэлхийн банкны мах, сүүний чиглэлийн үхэр өсгөх хөтөлбөр хэрэгжинэ
Хэл солих
Мэдээлэл хайх