Монгол Улсыг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлого хариуцсан зөвлөх Ч.Даваабаяр ГЕГ-ын дарга Б.Асралт болон бусад удирдах албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.
Хүнсний аюулгүй байдлыг хангахад импорт, экспортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах хяналт шалгалтыг сайжруулах шаардлагатай. Ялангуяа импортын өмнөх хяналтыг чангатгах нь чанарын шаардлага хангахгүй, аюултай хүнс хэрэглэхээс урьдчилан сэргийлэх гол хүчин зүйл болох юм.
2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын чуулганаар батласан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төлөвлөгөөнд тээвэрлэлт, хадгалалт, зохистой дадлыг нэвтрүүлэхэд ГЕГ-тай хамтран ажиллахаар тусгагдсан. Дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төмөр замын тээвэрт хөргүүртэй, зориулалтын вагонтой болох шаардлагатай гэдгийг ГЕГ-ын төлөөллүүд онцолж байв.