Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

121

COP17 хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байна

165

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, Үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Налайх дүүргийн Үйлдвэрлэл, технологийн парк ХК болон Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

44

MFC East Log: Монос Хүнс ХК 2,730 м² шинэ агуулахын бүтээн байгуулалтаа бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа

66

Монгол–Швейцарын хамтын ажиллагаа

21

Д.Мандах: Жимсний мод тарина гэдэг ирээдүйгээ тарьж байгаа хэрэг

21

ДУНДГОВЬ: Гүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна

15

ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байна

25

Д.МАНДАХ: Уламжлалт аргаар тээрэмдсэн гурил их сайхан амттай, шим тэжээлтэй болдог

22

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

30

ДОРНОГОВЬ: Бүтэн хонины мах 500-650 мянган төгрөгийн үнэ хүрч байна
ах

121

COP17 хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байна

УЛС ОРНЫ ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МАНААНД ЗОГСДОГ САЛБАРЫНХАН ШАГНУУЛЛАА

Баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар хүнс, хөдөө аж ахуйн салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрээ үнэлүүлэн салбартаа олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн эрхмүүд Сүхбаатар, Алтангадас одон хүртсэн бол хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараас шинэхэн гавьяатууд төрөн гарлаа. Төрийн дээд цол, одон, медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я. Содбаатар хүнсний салбарын түүчээлэгчдэд гардуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний салбарт хувьсгал хийж 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо 100 хувь хангах, цаашлаад хүнс экспортлогч улс орон болох зорилтыг Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд дэвшүүлсэн. Улмаар хүнсний хангамж, аюулгүй байдлын талаарх УИХ-ын тогтоолын төсөл батлагдсан. Улс орны хэмжээнд далайцтай өрнөхөөр зэхэгдэж буй “Хүнсний хувьсгал” нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт шинэ сэргэлт авчирсан хөдөлгөөн болно гэдгийг салбарынхан онцолж Ерөнхийлөгчийн санаачилгыг талархан хүлээн авч байгаа юм. Энэ хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй албаны хүмүүс дотоодын хүнсний үйлдвэрүүд, мэргэжлийн байгууллага, лабораториудтай биечлэн очиж танилцан тулгамдаж буй асуудлыг хүлээн авч сонссон. Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүнсний салбарт түүчээлэгч, дотоодын хүнсний манлай болсон тус үйлдвэрүүдийн ажилтан, албан хаагчдийн хөдөлмөр зүтгэлийг үнэлэн МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медалийг хүртээлээ.

Ийнхүү Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111 Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан ард түмний эрүүл мэнд, улс орны хүнсний хангамж, аюулгүй байдлын манаанд зогсдог хүнсний салбарынхан төрийн дээд одон, медаль, цол тэмдгээр шагнууллаа.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
УЛС ОРНЫ ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МАНААНД ЗОГСДОГ САЛБАРЫНХАН ШАГНУУЛЛАА
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх