Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

6

ТӨВ: Сүүлийн 40 жилд авч байгаагүй их ургац хураажээ

10

СҮХБААТАР: Дундын хоршоог дэмжиж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ

6

СҮХБААТАР: Хүнсний нян судлалын лабораторитой боллоо

9

ХОВД: Малчид 58.9 мянган тонн хадлан бэлтгэжээ

10

ХОВД: Малын үнийг тарга хүч, нас, төрлөөр нь тогтоож байна

7

ХӨВСГӨЛ: “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрт 41 мянга гаруй хүүхэд хамрагдана

9

ХОВД: Энэ онд 34.5 мянган тонн ургац хураан авчээ

16

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Мон Жүүс” үндэсний үйлдвэрт ажиллалаа

10

Ч.Даваабаяр Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн Холбоо-ны Ерөнхийлөгч Д.Нарантуяаг хүлээн авч уулзлаа

44

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Kitchen ALL” брэндийн 25 жилийн ойн арга хэмжээний нээлтэд оролцлоо
ах

109

Бизнес эрхлэгчид “Өглөөний цай” уулзалтаар ХБНГУ дахь бизнес аяллаа эхлүүллээ

62

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

46

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

44

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Kitchen ALL” брэндийн 25 жилийн ойн арга хэмжээний нээлтэд оролцлоо

37

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

30

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна

27

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

27

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

26

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

26

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

25

Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо

23

Ч.Даваабаяр: “Монгол-Беларусийн бизнес форум” нь хоёр улсын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна
ах

Бид хүүхдэдээ ямар төрлийн хүнсийг тогтмол хэрэглүүлэх шаардлагатай вэ?

Дэлхийн хүн ам 10 жил тутамд 100 саяар нэмэгдэхийн хэрээр хүнсний хэрэгцээ өсөж, 2050 он гэхэд одоогийн хэрэглээ 70 гаруй хувиар нэмэгдэх тооцоо бий. Хоолны ширээн дээрх хүнсний төрөл, сонголт олноор нэмэгдсэн ч бидний хүүхэд, гэр бүлийнхэн маань эрүүл байж чадаж байгаа болов уу?

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгод 2030 он гэхэд ядуурлыг эцэс болгож, хүн бүрийг, ялангуяа ядуу болон эмзэг бүлгийн хүмүүс, түүний дотор нялхсыг эрүүл, шим тэжээллэг, хүрэлцэхүйц хоол хүнсийг жилийн турш авах боломжоор хангах зорилт тавьсан билээ.

“Сургуулийн хоол бол хүүхдэд эрүүл мэндийн боловсрол олгох чухал хэсэг. Энэ бол зүгээр л хоол идэх тухай биш хүүхдүүд бусдад үйлчлэх, хэрэглэснээ цэвэрлэх тухай зөв дадал юм” хэмээн Япон улсын Боловсролын сайд онцолжээ. Япон улсын Засгийн газар бүр хоол хүнсний шим тэжээл, хооллох хэв маягтай холбоотой судалгаа явуулж, сурагчдын үдийн хоолны цэсэд шинэчлэл хийдэг байна.

Манай улсын хувьд Улаанбаатар хотын сургуулиудын бага ангиудад 1980-аад оны үед хүүхдийн хоолны цэс боловсруулж, бүх нийтийг хамран сургах сан, эцэг эхчүүдийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн удаатай. Гэвч 1990-ээд оноос эл хөтөлбөр зогсож, 2006 оны “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжих хүртэл сурагчдын хоолыг эцэг эхчүүд бэлдэх эсвэл хоолны газраас худалдаж авдаг байсан билээ.

Ингээд Засгийн газрын 2006 оны тогтоолоор “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр нэг хүүхдийн хоногт авах нийт шим тэжээлийн 10-15 хувийг үдийн цайгаар хангаж, илчлэгийг дунджаар 240 калори гэж тооцсон байна. Хөтөлбөрийн хүрээнд үдийн цайнд тараг, сүү, жигнэмэг зэрэг Монголд үйлдвэрлэсэн өдөр тутмын хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдийг өгч эхэлсэн.

Хүүхдийн сурах идэвх сонирхлыг дээшлүүлэх, хооллох соёлоор дамжуулан эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой ийм хөтөлбөрүүд дэлхийн улс оронд олон бий. Одоогоор дэлхийн 160 орчим орны сургуулиуд энэ төрлийн төстэй хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Тэгвэл бид хүүхдэдээ ямар төрлийн хүнсийг тогтмол хэрэглүүлэх шаардлагатай вэ?

Шим тэжээлийн тэнцвэртэй хоолыг өнгөний систем ашиглан бэлтгэх нь зөв. Энэ нь хүнсний шим тэжээлийг өнгөөр ялгаж, нэг удаа хэрэглэх хэмжээг илэрхийлэх шийдэл юм. Жишээ нь:

  • Улаан өнгө: Мах, махан бүтээгдэхүүн, өндөг
  • Шар өнгө: Үр тариа болон төмс
  • Ногоон өнгө: Бүх төрлийн ногоо
  • Цэнхэр өнгө: Сүү, сүүн бүтээгдэхүүний шим тэжээлийг илтгэнэ.

Өөрөөр хэлбэл, сурагчдын хэрэглэх хоол, хүнсний мэдээлэлд дээрх дөрвөн өнгө хамт багтсан байвал шим тэжээлтэй хооллож байна гэж ойлгож болно. Хоолзүйч, хүүхдүүд, эцэг эх, багш гээд бүгд энэ өнгөний тэмдэглэгээг хараад илчлэгийг мэдэж болох давуу талтай.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Бид хүүхдэдээ ямар төрлийн хүнсийг тогтмол хэрэглүүлэх шаардлагатай вэ?
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх