
Нөөцийн махыг гуравдугаар 25-ны өдрөөс 12 цэгээр худалдаж эхэлнэ.
Даланзадгад сумын хүн амын 2025 оны хавар, зуны улирлын махны хэрэглээг хангах, махны хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, үнийг тогтворжуулахад зориулж 130 тонн махыг нөөцөлж бэлтгэжээ.
Нийт махны 20 хувь нь үхрийн мах, 30 хувь нь хонины мах, 50 хувь нь ямааны мах бөгөөд 1 кг үхрийн махыг 10500, хонины махыг 8500, ямааны махыг 7500 төгрөгөөр борлуулахаар төлөвлөжээ.
Нөөцийн мах худалдан борлуулах цэгүүд Гурван сайхан хороололд “Sunrise”, “Тунамал”, “Ихэрбаян-2”, Баруун сайхан хороололд “Өлзийт-2”, Хан уул хороололд “Эрдэнэ-2”, “Тансаг”, “Оргил”, Оюут хороололд “Баянбүрд”, “Өнөрбүл, Зүүнсайхан хороололд “Ихэрбаян Ундрах булаг”, Нисэх хороололд “Түшиг”, Их уул хороолол “Аривжих” дэлгүүрүүдээр өдөр бүр худалдах юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг