
Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 40 байршилд 446 хүнсний дэлгүүрт хямдралтай үнээр худалдаж байна.
Хонины махыг гулуузаар 1 кг нь 10,000, үхрийн махыг 13,000 төгрөгөөр борлуулж буй өргөтгөсөн худалдаа тавдугаар сарын 31-ээс зургаадугаар сарын 6-н буюу өнөөдрийг дуустал үргэлжилнэ.
Засгийн газрын тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025 оны хаврын махны нөөц бүрдүүлэх зорилгоор 10 аж ахуйн нэгж 8713 тонн нөөцийн мах бэлтгэжээ.