Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

6

2026 онд 1.2 сая тонн ургац хураан авах урьдчилсан төлөв гарчээ

6

Ургац хураалтыг 26-30 хоногт багтаан дуусгах боломж бүрджээ

5

СОР17: Ирээдүйдээ хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт бол эрүүл хөрс

5

Улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

6

ГОВЬ-АЛТАЙ: Говийн хөрсөнд жимс, жимсгэнэ тариалж, өрхийн орлогоо нэмэгдүүлж байна

8

ДОРНОГОВЬ: 110 га талбайд ногоон тэжээл тариалж байна

3

ХОВД: Тарвасын үнэ буурчээ

5

Д.Гүндэгмаа: Айраг хүний биеийг маш сайн дархлаажуулдаг

21

ТӨВ АЗИЙН III ОРГАНИК ФОРУМ, ЭКСПО УЛААНБААТАРТ ЭХЭЛЛЭЭ

102

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Mongolian Goat Cashmere” үйлдвэрт ажиллалаа
ах

102

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Mongolian Goat Cashmere” үйлдвэрт ажиллалаа

101

COP17 бага хурлын хүрээнд “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хэлэлцүүлэг боллоо

56

Ч.Даваабаяр: Хүнсний хувьсгал гэдэг нь нэг зорилгын төлөө олон талын оролцоог нэг системд холбох өөрчлөлт юм

50

Хүнсний салбарын төлөөлөл COP17-ын “Ногоон бүс”-д ажиллаж, хамтын ажиллагааны боломжийг эрэлхийллээ

35

Гадаадын төлөөлөгчид “Хүнсний хувьсгал” ТББ-ын павильонд зочилж, хүнсний салбарын бодлого, туршлагаа хуваалцлаа

30

COP17 хүнсний салбарт ямар боломж авчрах вэ?

29

COP17: НҮБ-ийн конвенцийн талуудын 17 дугаар бага хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

21

ТӨВ АЗИЙН III ОРГАНИК ФОРУМ, ЭКСПО УЛААНБААТАРТ ЭХЭЛЛЭЭ

20

COP17: 11 дэх өдөр “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр”-өөр үргэлжилж байна

20

ХОВД: Ингэний сүүний үйлдвэр байгуулна

20

ӨМНӨГОВЬ: Цөлжилт, усны хомсдлын эсрэг технологийн мониторинг хөгжүүлнэ

20

Иргэдийн чөлөөтэй нэвтрэх бүс-Green zone
ах

СОР17: Ирээдүйдээ хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт бол эрүүл хөрс

Хүн эрүүл амьдрахын үндэс нь хүнс. Харин хүнсний аюулгүй байдал нь эрүүл хөрснөөс эхэлнэ.

“Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор болж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын сэдэвчилсэн өдрүүдийн сүүлчийнх болох “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр”-өөр хөрсийг хамгаалах, доройтсон газрыг нөхөн сэргээх нь байгаль орчноо аврахаас гадна хүнс, ус, амьжиргаа, эдийн засгийн тогтвортой байдлаа хамгаалах, ирээдүйдээ хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт болохыг онцоллоо. Энэ өдөр хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал, бэлчээрийн менежмент, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой үйлдвэрлэл зэргийг уялдуулсан хэлэлцүүлгээр үргэлжилж, хөрсийг зөвхөн байгаль орчны бус хүнс, ус, эдийн засаг, орон нутгийн иргэдийн амьжиргаа, улс орны хөгжлийн тогтвортой байдлын асуудал гэж авч үзэх шинэ хандлагыг тодотгосон юм.

НҮБ-ын ХХААБ-ын Газар, усны асуудал хариуцсан хэлтсийн захирал Лифэн Ли, хоол хүнсний ихэнх нь хөрсөнд ургадаг учир хүнсний аюулгүй байдлыг ярихдаа эрүүл хөрс, ургамал, мал, хүн хоорондын холбоог заавал авч үзэх ёстойг өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр онцолсон. Түүний хэлснээр, дэлхийн хөрсний нөөцийн талаарх тайланд газрын доройтол нэмэгдэж, олон бүс нутагт хөрсөө сайн хамгаалж чадахгүй байгааг дурджээ. Хөрсний доройтол энэ хэвээр үргэлжилбэл дэлхий нийт томоохон хямралтай нүүр тулна. 2050 он гэхэд хүн амыг хүнсээр хангахын тулд үйлдвэрлэлийг нэмэхээс гадна хөрсний үржил шимийг хадгалах, усны нөөцийг хамгаалах, биологийн олон янз байдлыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай гэлээ.

“Хүнсний аюулгүй байдал нь ус, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдалтай холбоотой. Энэ бүхний цаана хөрс бий” хэмээн Лифэн Ли онцоллоо. Тиймээс хөрсний эрүүл мэндийг хамгаалахад хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэх, хяналт шинжилгээг сайжруулах, шинжлэх ухааны мэдлэгийг бодлого боловсруулахад ашиглах, олон талт түншлэлийг бэхжүүлэх шаардлагатайг тэрбээр нэмж хэлсэн юм.

Өнөөдрийн хэлэлцүүлгээр хөрсний эрүүл мэндийг хэмжих, доройтлыг багасгах, шинжлэх ухааны нотолгоог бодлогын шийдвэрт тусгах, нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуйн арга туршлагыг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэх тухай ярилцсан.

Хөрсөө эрүүл байлгахын тулд зөв бодлого, шинжлэх ухаанд суурилсан шийдэл, тогтвортой санхүүжилт, үйлдвэрлэгч болон орон нутгийн иргэдийн оролцоо хамгийн чухлыг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын төлөөлөгч Баррон Жозеф сэтгүүлчдэд мэдээлэх үеэрээ тодотгов. Түүний үзэж буйгаар эдгээр хүчин зүйлийг нэгтгэж чадвал доройтсон газрыг дахин бүтээмжтэй, тэсвэртэй, орон нутгийн амьжиргааг дэмжсэн ландшафт болгон сэргээх боломжтой. Энэ санааг “Эрүүл хөрс, бүтээмжтэй газар нутаг: Бодлогоос хэрэгжилт рүү” хэлэлцүүлэг ч мөн тодотгож, хөрсний доройтлыг багасгах, хөдөө аж ахуйн бүтээмжийг хадгалах улс орнуудын туршлагыг хуваалцлаа. Тухайлбал, Бразил Улс 2010 оноос нүүрстөрөгчийн ялгарал багатай, уур амьсгалд ухаалаг бодлого хэрэгжүүлж, сүүлийн 15 жилд 37 сая гаруй га газрыг нөхөн сэргээжээ. Оролцогчид энэ мэт сайн туршлагыг нэвтрүүлэхэд тогтвортой бодлого, урт хугацааны хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа шаардлагатай гэдэгт санал нэгджээ.

Хүнсний тогтолцооны шинэчлэл нь үйлдвэрлэлийг нэмснээр шийдэгдэхгүй. Харин хэрхэн үйлдвэрлэх, хөрсөө яаж хамгаалах, үйлдвэрлэгчийн орлогыг тогтвортой байлгах, хэрэглэгчдэд эрүүл хүнсийг хүртээмжтэй хүргэх явдал юм. Энэ хүрээнд ХХААХҮЯ-наас хөрсний эрүүл мэндийг хамгаалсан тогтвортой хөдөө аж ахуй, бэлчээрийн зохистой менежмент, тогтвортой түүхий эдэд тулгуурласан хүнс, хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, зах зээлийн хүртээмжийн тухай танилцуулсан. СОР17-гийн хүрээнд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэх, хөрсний эрүүл мэнд, хүнсний тогтолцооны өөрчлөлтөд чиглэсэн санхүүжилтийн шинэ арга хэрэгслийг ашиглах, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг эдийн засгийн үр ашигтай болгох боломжийг ч ярилцав. Ингэснээр газрын доройтлыг экологийн эрсдэл гэж үзэх бус хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн эрсдэл, орон нутгийн амьжиргаа, хөрөнгө оруулалтын боломжтой холбож үзэх хэрэгтэй.

ХХААХҮЯ-ны Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш хэлэхдээ, “Дэлхий нийтээр зөрчилдөөн мөргөлдөөн хурцадмал хүндхэн цаг үеийг туулж байгаа тул аль болох хамгийн ойр, чанартай, хүртээмжтэй хүнс үйлдвэрлэх мэдлэгийг бий болгох нь чухал байна.

Манай орны хувьд улирлын чанартай үйлдвэрлэлийг багасгаж, жигд ажилладаг болоход анхаарах шаардлагатай” гэсэн юм

Монгол орны газар нутгийн 80 орчим хувь нь доройтоод байгаа. СОР17 нь манай орны бэлчээр, хөрс, хүнсний үйлдвэрлэлийг нэг дор хэлэлцэх боломж олгосон. Монголд хөрсний эрүүл мэндийг зөвхөн газар тариалангийн талбайгаар хязгаарлах боломжгүй. Бэлчээрийн даац, малын тоо, усны нөөц, хөрсний доройтол, тэжээлийн үйлдвэрлэл, мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ цэн, уур амьсгалын өөрчлөлттэй холбогддог. Тиймээс манай улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахын тулд бэлчээрийн зохистой менежмент, газрын нөхөн сэргээлт, хөрсний үржил шимийг хамгаалах, малчдын амьжиргааг дэмжих, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогыг уялдуулах шаардлагатай байна. Энэ нь байгалийн нөөцийг хамгаалах, малчдын орлогыг тогтвортой байлгах, дотоодын хүнсний үйлдвэрлэлийг нэмэх, экспортын бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх боломж юм.

Хөрсний эрүүл мэнд, хүнсний тогтолцооны тухайд технологи, хөрөнгө оруулалт, бодлогын шийдэл чухал ч энэ бүхний төвд хүн байх ёстойг СОР17-гийн хэлэлцүүлгүүд онцолсон. Залуус, эмэгтэйчүүд, малчид, орон нутгийн иргэд, хувийн хэвшлийн оролцоог нэмэх нь бодлогоос хэрэгжилт рүү шилжих үндсэн нөхцөл юм. Энэ утгаараа СОР17-гоос гарч буй амлалт, шийдвэр нь тариан талбай, бэлчээр, орон нутгийн иргэдийн амьдрал, үйлдвэрлэгчдэд сайнаар нөлөөлснөөр үр дүн хэмжигдэнэ.

Хэлэлцүүлэг уулзалтуудаар эрүүл хөрс бол зөвхөн үржил шимтэй газар бус эрүүл хүнс, найдвартай ус, тогтвортой амьжиргаа, тэсвэртэй эдийн засаг, аюулгүй ирээдүйн суурь гэдгийг онцолж байв. Хөрсөнд хийсэн өнөөдрийн хөрөнгө оруулалт нь ирээдүйн хүнсний аюулгүй байдал, мал аж ахуй болон хойч үеийнхний амьжиргаанд өгөөжөө өгнө. Тиймээс хөрсөө сэргээхэд хөрөнгө оруулах нь ирээдүйгээ хамгаалах бодлого юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
СОР17: Ирээдүйдээ хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт бол эрүүл хөрс
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх