
Архангай аймагт 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд аймаг, сумын нөөцөд 4034 тн өвс, 1260 тн тэжээл, 5,13 тн эрдэс бэлтгэхээр төлөвлөсөн.
2026 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар аймгийн аюулгүй нөөцөд 150 тн өвс, 54,2 тн тэжээл, сумын аюулгүй нөөцөд 1281 тн өвс, 349,5 тн хүчит тэжээл бэлдэж өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт 34 хувьтай байна.
Архангай аймгийн хэмжээнд 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай, даван туулахад малчдын түвшинд 536,658 тн өвс, 9030 тн тэжээлийн нөөц шаардлагатай буюу бэлтгэхээр төлөвлөснөөс 2026 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар малчдын түвшинд 332,039 тн бүдүүн тэжээл буюу өвс, 12,593 тн хүчит тэжээл бэлтгэж, хадлан тэжээл бэлтгэл 65 хувьтай байна.
Өмнөх онтой харьцуулбал аймгийн хэмжээнд байгалийн хадлангийн гарц харьцангуй бага гарсан нь малчдын өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт өмнөх оны бүрдүүлэлтээс 10 хувиар бага байна.
2026-2027 оны мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилд урьдчилсан дүнгээр аймаг болон сумд нийлээд 721,036,800 төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
