Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, Дорнод аймгийн нийт нутгаар ургацын болц харилцан адилгүй байна.
Энэ онд Дорнод аймаг 29.4 мянган га талбайд тариалалт хийсэн. Тодруулбал, 21.4 мянган га-д улаан буудай, 0.4 мянган га-д бусад үр тариа, 3.2 мянган га-д малын тэжээл, 3.7 мянган га-д тосны ургамал тариалжээ.
Хураан авах ургацын хэмжээг урьдчилсан байдлаар тогтоох зорилгоор аймгийн ХХААГ-ын ажлын баг Баян-Уул, Баянтүмэн, Сэргэлэн, Дашбалбар, Чойбалсан, Халхгол суманд ажиллаж байна.
Ургацын болц жигд бус байгаа учраас Монгол Улсын зөвлөх агрономич С.Гүнбаттай хамтран, дээрх сумдын 18 аж ахуйн нэгжийн тариалангийн талбайд ажиллаж байгаа юм.