Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

ХОВД: Хурга бордох аж ахуйг туршиж эхэллээ

0

“Шинэ Ховд Агро парк” төслийн хүрээнд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн нутагт Хурга бордох аж ахуйг туршиж эхлээд байна.

Уг ажлыг тус аймгийн ЗДТГ болон Тунгалаг ус шурга хоршоо хамтран хэрэгжүүлж буй. Хургыг  тус хоршооны гишүүдээс бүрдүүлж,  нэг сарын хугацаанд Агро парк төслийн тарьсан эрдэнэ шишийн дарш, улаан буудай, тэжээл зэргээр бордож байгаа аж.

Улмаар аймгийн Мал эмнэлгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд жинлэхэд амьдын жин дунджаар 6-12 килограммаар нэмэгджээ.

Хурга бордох аж ахуйг бусад суманд загвар байдлаар хөгжүүлэхэд Тунгалаг ус шурга хоршоо манлайлан ажиллаж байна.

Цаашид Ховд аймагт малын тэжээлийн ургамал тариалалттай холбоотой эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, эрүүл малын махыг эдийн засгийн эргэлтэд оруулах, гадаад руу экспортлох зэрэг боломж бүрдэх ажээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
2000
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments