Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх суурь асуудлын нэг бол “Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх” явдал юм.
2022 оны тавдугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх орондоо хүнсний хувьсгал хийхийг уриалж, энэ хүрээнд Улсын Их Хурлаас 36 дугаар тогтоолыг батлан гаргасан. Ингэснээр төр, хувийн хэвшил нэгдэн хамтын хүчээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжүүлж эхэллээ.