Хүнс үйлдвэрлэлийн салбарынханд бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээлт, хүнсний ногоогоо хадгалах зоорь, мэргэжилтэй боловсон хүчин дутмаг зэрэг нийтлэг хүндрэл, бэрхшээл тулгардаг.
Иймд хүнсний зориулалтын тусгай тээврийн хэрэгслээр /автомашин, вагон, онгоц/ тоноглогдсон тээврийн паркийг шинээр бий болгож, дотоодын болон экспорт, импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх тогтолцоог бүрдүүлэх, зориулалтын агуулах, зооринд хадгалах, хатаах, хөлдөөх, нөөшлөх бага, дунд оврын тоног төхөөрөмжийг олноор бий болгох нь нэн чухал.